• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-11-17 00:00:00
  • 971
SHARE TWITTER

Н.Мөнхбаяр: Өнгөрсөн 12 жилийн хугацаанд 8 сая хаягдал дугуйг боловсруулсан байна

 
  •  
  •  

Хаягдал дугуйг дахин боловсруулж, тоглоомын талбайн дэвсгэр хавтан үйлдвэрлээд 12 жил болж буй "Инахис" ХХК-ийн захирал, Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Н.Мөнхбаяраас үйлдвэрлэлийнх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.
- Хаягдал дугуйг боловсруулахад ямар технологи ашиглаж байгаа вэ, байгальд ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?
- Хөгжингүй орнуудад 50-60 жилийн өмнө нэвтэрсэн байгальд ээлтэй технологийг ашиглан хаягдал дугуйг буталж, тоглоомын талбайн дэвсгэр резинэн хавтанг үйлдвэрлэдэг. Нийт 14 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч нийт үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний 60-70 хувь нь хүүхдийн тоглоомын болон спортын талбайнууд, гадна фасад, террас, дээвэр, студийн дотор хананы дуу намсгагч гэх мэт олон чиглэлд ашиглагддаг резинэн хавтангууд юм.
- Буталж боловсруулдаг гэлээ. Өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний хаягдал дугуйг боловсруулан бүтээгдэхүүн болгосон бэ?
- Өнгөрсөн хугацаанд нийт 8 сая гаруй дугуйг байгальд ээлтэй аргаар боловсруулж, бүтээгдэхүүн болгосон байна. Агаар, орчны бохирдлыг бууруулан, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж яваагаараа бид маш их бахархдаг.
- Захиалга хэр их ирдэг вэ. Үйлдвэрийн хүчин чадлаа танилцуулбал?
- Манай үйлдвэр цагт 150 хаягдал дугуй буталдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд хоногт 80-100 м/кв буюу өдөрт нэг цэцэрлэгийн талбай тохижуулах хэмжээний резинэн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай. Эрэлт ч ер нь байдаг.
Үүн дээр нэг зүйлийг онцолж хэлмээр байна. БОАЖЯ-ны захиалгатай тендерт оролцож, 18 цэцэрлэгийн гадна талбайд дэвсэх хавтанг нийлүүлсэн. Эдгээр цэцэрлэгүүдэд 9,632 хүүхэд тоглох аюулгүй орчин бүрдсэн гэсэн үг. Орчны бохирдлыг бууруулж, эх орондоо ажлын байр бий болгон, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа манай компанид өнгөрсөн хугацаанд төрийн зүгээс ийм худалдан авалтын санал ирж байгаагүй. Энэ л нөгөө яриад байдаг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэдэг нь байх.
- Хаягдал дугуйны олдоц багасах тохиолдол гардаг уу. Дугуйг худалдаж авдаг уу?
- Хаягдал дугуй олдохгүй байна гэж байхгүй. Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцдог 500 мянга орчим тээврийн хэрэгслээс жилдээ хамгийн багаар бодоход 1 сая дугуй хаягдал болж гардаг гэсэн тооцоолол байгаа.
Дугуйг үнэгүй байхад нь үйлдвэрлэлээ эхэлж байсан бид одоо нэг дугуйг 300-500 төгрөгөөр худалдан авч байна. 
Иргэддээ хандаж хэрэггүй болсон дугуйгаа битгий хаяарай, битгий булаарай гэж зөвлөмөөр байна. Айлд байгаа цөөн тооны дугуйг авахаар манайхаас унаа явуулах гэхээр одоогийн энэ түгжрэлтэй нөхцөлд хүнд учраас иргэддээ хаягдал дугуйгаа өөрт ойр байрлах дугуй засварт аваачаад өгчихөж байгаарай гэж хүсмээр байна.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?