• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-11-11 00:00:00
  • 890
SHARE TWITTER

Б.Батцэцэг: Нэг эзэнтэй таван компани ЖДҮХС-аас авсан зээлээ төлөхгүй бол нийтэд ЗАРЛАНА


 

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй УИХ-ын нэр бүхий гишүүд болон зарим сайд нэр холбогдсон дуулиан нэг жилийн өмнө дэгдэж байсан билээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон өөрт хамаарал  бүхий компанидаа зээл авсан байж болзошгүй гурван гишүүний хэрэг прокурорт хянагдаж байга юм. Эдгээр гурван гишүүнээс гадна ЖДҮХС-аас зээл авсан 31 иргэн, ААН бий. Тэдний зээлсэн нийт мөнгөн дүн 19.7 тэрбум төгрөг бөгөөд үүнээс одоогийн байдлаар 12.9 тэрбум гаруй төгрөг эргэн төлөгдөөд байгаа аж.

Харин эргэн төлөгдөөгүй зээлийн талаар ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зээлээ төлөөгүй 3500 хоногийн хэтрэлттэй зээлдэгч ААН бий. Зээлээ төлөхгүй бол энэ сард нэрийг нь олон нийтэд ил нээлттэйгээр зарлах үйл ажиллагааг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар хэргийг шүүхийн шатанд шилжүүлэх, ШШГЕГ-тай хамтарч ажиллан барьцаа хөрөнгөд нь халдах арга хэмжээг үе шаттайгаар хийж байна. Зээлээ эргэн төлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Нэг хүний таван компанитай, түүгээрээ дамжуулан зээл авсан тохиолдол ч байна” хэмээжээ.

П.УРНАА

Эх сурвалж :EGUUR.MN

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?