• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-10-29 00:00:00
  • 1158
SHARE TWITTER

Б.Батдэлгэр:Төрийн өндөр албан тушаалтнууд зээл авч чадахгүй болохоороо ЖДҮХС-г устгах гэж байна

 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг бусад сантай нэгтгэх төслийг эсэргүүцэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр:“Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулинд өөрчлөлт оруулах гэж байгааг манай холбоо эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тусгай сан Монгол Улсад одоогийн байдлаар 21 байдаг. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд ЖДҮХС, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан тус бүрийг нэгтгэн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан болгож байгааг эсэргүүцэж байгаа юм. Үүний хамгийн гол уршиг бол Засгийн газрын тусгай сангийн хуульд “Жил бүр Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг ЖДҮ санд оруулна” гэсэн заалтыг байхгүй болгох зорилго хэрэгжинэ.

Одоо мөрдөж буй хуулиар 2019 онд 1.9 их наяд төгрөгийн 10 хувь буюу 190 тэрбум төгрөг ЖДҮХС-д орох ёстой. Энэ хэмжээний мөнгө 2020 онд ЖДҮ-чдэд төрийн дэмжлэг болон очих байсан. 2017-2018 онд олгосон зээл нь төрийн өндөр албан тушаалтнуудад очсон нь ил болсон. 2019 оны дөрөвдүгээр сард ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Өөрчлөлтөөр олон нийтийн хяналт давамгай болсон. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг өөрчилж, ЖДҮХС-г устгах гэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтнууд зээл авч чадахгүй болохоор зориудаар устгах гэж байна. ЖДҮ эрхлэгчдэд төрөөс олгох дэмжлэгийг сангаараа дамжуулж хэвийн олгоочээ. Жилийн гурван хувийн хүүтэй зээлийг хэвээр нь байлгаач. Жил болгон улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг санд өгөөд цаашдаа энэ санг өөрийн бие даалгах эхлэлийг тавиачээ гэж УИХ-ын гишүүдээс уриалж байна ” гэлээ.

Эх сурвалж: ASUU.MN

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?