• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-10-15 00:00:00
  • 872
SHARE TWITTER

ЖДҮҮ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ТӨРИЙН ОРДОНД БОЛНО

 
  •  
  •  
 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн ээлжит 41-р хурал боллоо. Тус холбооноос өнгөрөгч 9 дүгээр сарын 26-нд "Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019"-ийг "Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ эрхлэгчдийн оролцоо" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулсан. Форумд ЖДҮ эрхлэгч, баялаг бүтээгчдийн төлөөлөл болсон 300 гаруй  үйлдвэрлэгчид оролцож санал бодлоо илэрхийлсэн. Форумаас гарсан 3 бүлэг 19 асуудал бүхий зөвлөмжийг төрийн гурван өндөрлөг болон УИХ, ЗГ-ийн гишүүд, холбогдох яам, агентлагуудад хүргүүлээд байгаа юм. 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Бумцэнд нар УИХ-ын дарга Г.Занданшатарт форумаас гарсан зөвлөмжийг гардуулан өгсөн. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хороог хуралдуулж, баялаг бүтээгчдийн санал, зөвлөмжийг хэлэлцэх, тулгамдсан болон шийдвэрлэвэл зохих асуудлаар харилцан ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. 

Түүнчлэн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос гаргасан санал, зөвлөмжийн дагуу УИХ-ын тамгын газар энэ сарын 16-ны Лхагва гаригт ЖДҮҮ эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалтыг төрийн ордонд зохион байгуулахаар товлоод байна.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?