• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-09-04 14:00:00
  • 2859
SHARE TWITTER
 

 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулдаг "Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019" хоёр дахь жилдээ "Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ эрхлэгчдийн оролцоо" сэдвийн хүрээнд энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. 

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2018”-ийг анх удаа зохион байгуулж, түүний үр дүнд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгад Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдийн санал бодлыг тусгуулж чадлаа.

Мөн ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гаас олгох зээл нь ил тод, зорилтот бүлэгтээ хүрч эхэлсэн нь Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо сүүлийн 4 жилд идэвхтэй ажилласны үр дүн юм. Ингэсэнээр ЖДҮХС-аас нэн хөнгөлөлттэй, урт хугацаатай төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа анх удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод, олон нийтийн хяналт дор болдог боллоо.

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 06 дугаар  сарын 06-ны өдөр батлагдаж, ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчин сайжирч, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж харагдаж эхэллээ.

Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр байгуулагдах агентлаг, дагалдан гарах журмууд болон цаашид баримтлах бодлого, хийх ажлын талаар  Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдээс санал авах, 2018 онд хийсэн форумын үр дүнг танилцуулах зорилгоор “Тогтвортой хөгжлийг хангахад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо” сэдвийн хүрээнд "Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум 2019" -ийг зохион байгуулах гэж байна.

          Монгол улсын хөгжлийн  томоохон хүч болсон Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, баялаг бүтээгчид та бүхнийг  хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй "Жижиг дунд, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум -2019"  урьж байна. 

Хэзээ:  2019.09.26-ний өдөр

Эхлэх цаг: 08:30 

Хаана: Corporate Convention Centre

Бүртгүүлэх утас: 9904-4075, 9908-9722


 

 
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?