• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-06-06 16:50:00
  • 1100
SHARE TWITTER

 

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

 

  •  

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. 

Эдийн засгийн байнгын хороо төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн дараах асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг үндэслэн хэлэлцэв.

Үүнд: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хууль хоорондын уялдааг хангах зорилгоор Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээг өөрчлөх. Тухайлбал, “бичил” гэсэн ангилалд жилийн 250 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хамаарч байсныг 300 сая төгрөг болгож, “жижиг” үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 250-500 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хамаарч байсныг 300 сая-1.0 тэрбум төгрөг болгож, тус тус нэмэгдүүлэв. Сангаас олгох зээлийн хэмжээг энэхүү ангилалтай уялдуулан нэмэгдүүлэх, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулж зээл олгохоор өөрчлөв.

Төслийн анхны хэлэлцүүлэг удаан хугацаагаар завсардсантай холбоотойгоор хамт өргөн мэдүүлсэн хоёр тогтоолын төсөлд тусгасан зарим хугацааг өөрчлөх шаардлагатай болсон тул “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” эхлэн дагаж мөрдөхөөр, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дэх заалтын 4 дэх дэд заалтын “2019 оны" гэснийг “2020 оны” болгож өөрчилсөн гэж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдсан. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа иргэдэд төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх бодитой алхамыг төсөлд тусгасныг  илүүтэй тодруулж байлаа.

Татварын багц хууль батлагдсантай холбоотойгоор 300 сая төгрөг хүртлэх зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас, үүнээс дээш төгрөгийн зээлийг арилжааны бусад банкаар олгох болсон гэж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хариуллаа. Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ангиллыг тодорхой болгосноор тэрхүү ангилалд багтсан бизнес эрхлэгчдэд төр засгийн зүгээс үзүүлэх дэмжлэг тодорхой болно. Мөн хуулийн төслийн гол зорилго иргэдийг ажилтай орлоготой болгох, эдийн засгийг солонгоруулахад чиглэсэн гэж үзэж байна гэлээ.

Ингээд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 5саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Иймд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь  дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?