• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-01-30 11:07:00
  • 1064
SHARE TWITTER

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас боловсруулсан "Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.  

 

Хүнсний тухай хуульд "Хүнсний аюулгүй байдал гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ" гэж тодорхойлсон байдаг.

Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангаж, монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг санаачлан боловсруулж, батлуулсан юм. 2019-2023 онд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд дараах таван зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх;
  • Хүнсний сүлжээний бүх шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах;
  • Хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, зохистой хэрэглээг дэмжих;
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх.

Эдгээр зорилтын хүрээнд нийт 53 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

"Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүнсний аюулгүй байдлын үндсэн шалгуур болох хүнсний хангамжийн тогтвортой байдал 70 хувьд хүрч, хүнсний тэнцвэртэй байдал хангагдан, хүртээмж өснө. Мөн хүнсний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сан бий болж, мэдээллийн урсгал сайжирна, улмаар хүнсний экспортын орлого нэмэгдэж, баталгаажсан органик хүнс бий болох зэрэг салбарын хөгжилд түлхэц болохуйц үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?