• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2018-11-03 16:55:00
  • 1423
SHARE TWITTER

 

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл олголтын асуудал болоод тус санг тойрсон бусад асуудлуудтай холбогдуулан Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Дээрх асуудалтай холбогдуулан өнгөрөгч хавраас хойш олон талт ажлыг зохион байгуулсан тус холбоо хэдхэн хоногийн өмнө хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд мэдээлэл хийсэн бол өчигдөр телевизийн шууд хэлэлцүүлэг оролцож холбооны олон зуун мянган гишүүд дэмжигчид, баялаг бүтээгчдийн  байр суурийг илэрхийлээд байгаа юм. 

ЖДҮХС нь 2009 онд байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл 900 тэрбум төгрөгийн зээлийг олгон, 600 гаруй үйлдвэр байгуулсан гэх мэдээлэл сангийн бүртгэл байгаагаас үзэхэд ЖДҮХС-ийн зээл эзэндээ хүрсэн мэт харагдаж буй боловч хачир дээрээ зээл жинхэнэ эздэдээ хүрэхгүй байгааг нотлох баримт, бодит жишээнүүд олон байгааг ББДХ-ны удирдах зөвлөлийн гишүүд онцоллоо. Түүнчлэн салбарын сайд Б.Батзориг ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч,  сайдын сэнтийгээсээ огцрох мэдүүлгээ өгсөн ч энэ нь хариуцлага хүлээж байгаа хэрэг биш тул УИХ-ын гишүүнээсээ татгалзах нь зүйтэй гэж холбооны гишүүд үзэж, энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд  хандаж  байгаагаа мэдэгдлээ.

ББДХ-ны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр:  Өнөөдрийн хурлаар санд төслөө өгөөд шалгарч чадаагүй жирийн баялаг бүтээгчдийн дуу хоолойг төр засагт хүргэхээр шийдвэрлэн жагсаалын тухай хуульд заасны дагуу жагсаал хийхээр Нийслэлийн засаг даргад бүртгүүлээд байна. Засгийн газрын агентлагийг Ерөнхий сайдын дэргэд байлгах, Хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан, ЖДҮХСанг агентлагт төвлөрүүлэх ажлыг хэрэгжүүлэх тухай  энэ удаагийн хурлаар голлон хэлэлцлээ.



 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?