• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2018-07-09 09:12:00
  • 1343
SHARE TWITTER

“Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Наадамд зориулан Сүхбаатарын талбайд монгол гэр барьж, Монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан. Тухайлбал, эдгээр гэрт Монгол Улсаас гадна БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын төлөөлөл өөрсдийн соёлыг сурталчлах зүйлсийг дэлгэн үзүүлсэн юм.

Энэ удаагийн Монгол туургатны соёл, урлагийн их наадамд Хэнтий аймгийн баялаг бүтээгчид оролцон их хотынхоо төв талбайг эсгий ширмэл түүхэн бүтээлээрээ чимлээ.

"Мөнх тэнгэр" Монгол туургатны соёл, урлагийн их наадамд Хэнтий, Увс аймгийн баялаг бүтээгчид амжилттай оролцлоо

Монголын нууц товчооноос сэдэвлэн Чингис хааны амьдралын гол үйл явдлуудыг энэхүү 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан байна. 2015 онд Хэнтий аймгийн баялаг бүтээгчид болох Д.Нэргүй гэргий Ж.Нарантуяагийн хамт уг ажлыг санаачлан эхлүүлсэн байдаг. Тэгвэл цаасан дээр байсан энэ ажил “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны дэмжлэгтэйгээр ийнхүү Геннисийн номонд бүртгүүлэхэд бэлэн болжээ. 

Ийнхүү соёлд суурилсан шинэ ололтоос харилцан суралцах, аялал жуулчлал,  танин мэдэхүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус наадамд амжилттай оролцсон Хэнтий аймгийн баялаг бүтээгчдэд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр илгээлт ирүүлсэн юм. Илгээлтийг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бумцэнд гардууллаа. 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?